Эрээн, Замын-Үүд боомтын нөхцөл байдлын талаар ЗТХЯ-аас мэдээлэл хийлээ. Энэ үкэр холбогдох албаны хүмүүс дараха мэдээллйиг өглөө. Тэд ярихдаа "Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 504 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байгаа. Одоогоор бүрдүүлэлт хийгдээгүй 51 чингэлэг хүлээгдэж байна. Одооноос бүрдүүлэлт хийгдэх байх. 549 чингэлэгнээс Улаанбаатар төмөр замаар 47 чингэлэг орж ирсэн. Өргөн царигаар Эрээн өртөөнөөс бараа бүтээгдэхүүн татан авах боломжийг судалж байна. Мөн нарийн царигаас БНХАУ-руу явах ачаа өгөх чиглэлээр хамтарч ажиллаж байна.
Эцсийн шийд хараахан гараагүй байна. Хоногт есөн галт тэрэг өгч байна. Энийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тээвэрлэлтийн тарифын хувьд, Эрээнээс 0 цэг хүртэл 1 сая 800 мянган төгрөгийн зардал гарч байна. 0 цэгээс худалдан авагчид ачилтын төлбөр төлж байгаа. Энэ нь нэг ачаатай чингэлэгийн дунджаар 200 орчим мянган төгрөг болж байна. Ингэхлээр Эрээнээс Замын-Үүд хүртэл 2 сая хүртэлх төгрөг төлж байна. Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл жолооч нар 2.5- 3.5 сая хүртэлх төгрөгөөр татаж байна. Тэгэхээр дунджаар таван сая төгрөгөөр ачаа барааг татаж байна" гэв.