БОАЖЯ-ны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-аас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хэлтсийн дарга Н.Нарангэрэл "Мэргэжлийн хяналтын газраас түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, "Таван толгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, агаар бохирдуулагчийн эх үүсвэр, шахмал түлшний борлуулалтын цэгүүд гэсэн хяналт шалгалтыг тогтмол хийж гүйцэтгэж байна.
Түүхий нүүрс Улаанбаатар хотруу нэвтрүүлэхийг завдсан нэг зөрчлийг илрүүлж Амгалан ДЦС-д буулган, иргэнд зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авсан. "Таван толгой түлш" ХХК-ийн түлшинд хийсэн шинжилгээнд түлшний найрлага хэвийн байгааг тогтоосон. Гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хэрэглээнд хяналт шалгалт хийх ажлын хүрээнд 135 мянган ААН, айл өрх хамрагдсан. Энэхүү шалгалтын хүрээнд дөрвөн зөрчил илэрсэн" гэв.