Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Бялууны эрэлт аажмаар ихсэж, хомстох эрсдэл үүсчээ

Ангилал
Нийгэм Ярилцлага Сурвалжлага
Огноо
Унших
3 минут 50 секунд

Шинэ жилийн баяр хаяанд ирсэнтэй холбоотойгоор баярын ширээ чимэглэх бялууны эрэлт өсөж, томоохон худалдаа үйлдвэрлэгчид иргэдийн хэрэгцээг хангаж дийлэхгүй болох магадлалтай болжээ. Тиймээс бялууны үнэ, олдоц хэр байгаа талаар сурвалжиллаа. Бид эхлээд Ард кино театрт байрлах "Жүр үр" салбарт очиход худалдан авагчид цөөнгүй байлаа.

Мөн худалдагч нар хил гаалийн асуудлаас болж бялуунд хамгийн их ашигладаг креммний хүрэлцээ муу байгааг онцолж байв.

"Жүр үр" ХХК-ийн хувьд нэг хүнд 1-2-оос илүү бялуу өгөхгүй байна"

Харин нэлээд олон бялуу худалдан авсаар гарч ирсэн М.Номинтой уулзаж ярилцлаа. Тэрбээр "Гадуур бялууны олдоц муу байна. Яг эрэлт хэрэгцээ их үеэр ховордсон байна. Албан байгууллагын шинэ жил болох гээд бялуу аваад явж байна. "Жүр үр" ХХК-ийн хувьд хүнд 1-2-оос илүү бялуу өгөхгүй байна. Үнийн хувьд нэмэгдсэн байна. Захиалга өгье гэсэн чинь кремм байхгүй гээд захиалга авахгүй байна лээ" хэмээсэн юм.

Үүний дараа "Tous les jours"-ын Хүүхдийн 100 дахь салбарт очлоо. Биднийг очиход хэдийнээ ачаалал эхэлчихсэн, бялуу сурсан иргэд олон байсан юм. Тэдний хувьд мөн л адил шинэ жилийн баяраар иргэдийнхээ хэрэгцээг бүрэн хангаж чадах эсэх нь эргэлзээтэй байгааг онцолсон юм.

"Бялууны үнэ тэнгэрт хадсан байна"

"Tous les jours"-ээр үйлчлүүлсэн иргэн Н.Оюунсүрэн "Бялууны үнэ тэнгэрт хадсан байна. Гэхдээ хил гааль хаалттай, тээврийн зардал нэмэгдсэн болохоор аргагүй биз дээ" хэмээсэн юм.

-БАЯРЫН БЯЛУУ 19000-80000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА–

Шинэ жилийн баярын бялууны үнийг танилцуулья. Бялуу үйлдвэрлэгчдээс онлайнаар захиалж, гэртээ хүргүүлж авах боломжтой аж.

  • “Жүр үр бейкери”-ийн баярын бялуу ноднин 16900-42000 мянган төгрөгиын хооронд худалдаалагдаж байсан бол энэ жил 19000-50000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Та эндээс сонголтоо хийж болох юм.
  • "Батбайгаль бейкери"-ийн бялуу ноднин 16500-40000 мянган төгрөгийн үнэтэй байсан бол энэ жил 30000-80000 төгрөгийн хооронд борлуулагдаж байгаа аж. Бялууны сонголтыг эндээс харна уу.
  • "Мон бейкери"-ийн баярын бялуу ноднин 22500-33750 мянган төгрөгөөр борлуулагдаж байсан бол энэ жил 25000-60000 төгрөгийн хооронд борлуулагдаж байна. Та энд дарж сонголтоо хийнэ үү.
  • “Та Чи” ХХК-ийн бялуу 20500-35000 мянган төгрөгийн үнэтэй. Баярын бялууны сонголтыг эндээс харна уу.
  • “Милая” сүлжээгийн бялуу өмнө жил 30000-50000 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан бол энэ жил 38000-60000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Захиалах бол энд дарна уу.
  • “Tous les jours” шинэ жилийн бялуу 47900-60100 төгрөгийн үнэтэй байна. Та захиалах бол эндээс сонголтоо хийнэ үү.

Нэмж дурдахад, зарим газруудын бялууны захиалга дүүрсэн учраас онлайн захиалгаа хаачихсан байсан юм. Мэдээж хил гааль, тээвэрлэлтийн зардлаас үүдэж бялууны үнэд өөрчлөлт орсон байна. Бид ямар нэг байгууллагыг шүүж, шүүмжлэх гэсэнгүй иргэдэд хялбар, мэдээллийг бүрэн олгохоор энэхүү сурвалжилгыг бэлдсэн юм.

С.Эрдэнэ М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ энэ сарын 10-нд Дээд шүүхээс буцаан татжээ
С.Эрдэнэ М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ энэ сарын 10-нд Дээд шүүхээс буцаан татжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.