Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: ШЕЗ-ийн таван нэр дэвшигчийн нэгийг нь дахин хэлэлцээд байгаа нь шударга байж чадах уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 1 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг томилох, эсэх талаар хэлэлцэн нэр дэвшигчээс асуулт асуун хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Шүүх хуулийн дагуу явж хараат бус байвал улс орон цааш хөгжихөд их үүрэгтэй. Байнгын хороо, УИХ-ын чуулган яаж ажиллаад байгааг ойлгохгүй байна. Нэг хүнийг хоёр удаа оруулж байна. Өмнө нь хэлэлцээд, санал өгөөд шийдсэн асуудлыг дахиад явуулж байна. Өмнө нь орж ирсэн таван эмэгтэйгийн нэг нь яагаад унасан юм бол доо. Энэ байгууллагыг бүрэн бүтэн болгоод ажилд нь оруулмаар байна. МАН-ын олонхоос бүх зүйл шалтгаалж байна.

ХЗБХ-оос асууя. Яагаад бусад нь нэг удаа санал аваад, зарим нь хоёр удаа санал аваад байгаа юм бэ. Энэ чинь давхар стандарт биш үү" гэж асуулаа.

Ажлын хэсгийг төлөөлөн МИУС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан "ШЕЗ-ийн болон ШСХ-ны шүүгч бус гишүүнийг томилох журмыг энэ оны гуравдугаар сарын 10-ны өдөр ХЗБХ баталсан. Журмын 13 дугаар зүйлд байнгын хорооны олонхын санал авсан нэр дэвшигчдийг сул орон тоогоор эрэмбэлж УИХ-д танилцуулахаар заасан. Тиймээс ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний таван орон тоон дээр зургаан нэр дэвшигч олонхын санал аван гарч ирсэн. Хамгийн өндөр санал авсан 5 нэр дэвшигчийн нэг нь олонхын санал аваагүй учраас дараагийн олонхын санал авсан нэр дэвшигчийг оруулж ирэх журмын заалт үйлчилж байна" гэлээ.

Н.Алтанхуяг: Монгол Улс биш 76 гишүүний улс боллоо
Н.Алтанхуяг: Монгол Улс биш 76 гишүүний улс боллоо
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.