Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: Монгол Улс биш 76 гишүүний улс боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлуудын өмнө УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг горимын санал гарган үг хэллээ.

Тэрбээр "Сүүлийн 15 жилийн төсвийн бодлогод дүн шинжилгээ хийгээд УИХ-аар хэлэлцье гэсэн саналыг би жилийн өмнө гаргасан. Энэхүү ажлын хэсэг байгуулагдаад нэг жил боллоо. Энэ ажлын хэсгийн дүгнэлтийг ярилцацгаая.

Төсөв мөнгөндөө онцгой хандах хэрэгтэй байна. Татвар төлөгчдийн цуглуулсан энэ их мөнгийг үрэн таран хийж болохгүй. 2005 онд хүүхдийн мөнгө 10,000 төгрөг байсан. Одоо 10 дахин нэмэгдэж 100,000 төгрөг болсон байна. Тэр үед тойргийн мөнгө 5 сая байсан бол одоо 1000 дахин өсөж 5 тэрбум руу дөхөж байна. Монгол Улс биш 76 гишүүний улс боллоо. Энэ мөнгөө хэдүүлээ бөөгнүүлээд тал тал тийш тараагаагүй бол өнөөдөр Дарханы зам сүнгэнэж байгаа. Улсын төсвийн алдагдал 800 сая ам.доллар болж байна. Гадаад зээл 2013 онд 3 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 8 тэрбум ам.доллар болсон байна" гэв.

ГХЯ: БНСУ-д Монгол охин зодуулсан хэргийг холбогдох байгууллагуудаас тодруулж байна
ГХЯ: БНСУ-д Монгол охин зодуулсан хэргийг холбогдох байгууллагуудаас тодруулж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.