Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тусгай хяналтын дэд хороо хаалттай хуралдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 57 секунд

Өнөөдөр хоёр байнгын хороо, гурван дэд хороо хуралдахаар товлоод байна. Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас

-Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаар тогтоолтой холбоотой танилцуулга сонсох

· Байнгын хорооны тогтоолын төсөл /11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

· Ажлын хэсэг байгуулах тухай /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас

Хэлэлцэх асуудал:

· Байнгын хорооны тогтоол батлах тухай /11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 12.00 цагаас

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

Хүний эрхийн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас

Хэлэлцэх асуудал:

· Хүний эрхийн асуудлаар

Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан 14.00 цагаас

Хэлэлцэх асуудал:

Бусад /Хаалттай/ хэлэлцэхээр товлогджээ.

КОВИДЫН ТҮР ХОРОО: Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийнэ
КОВИДЫН ТҮР ХОРОО: Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийнэ
 
Ө.Шижир: “Street food”-ийг хөөж туудаг хэрнээ атга будаатай хуурга, аяга гурилтай шөл нийслэлээс санхүүжүүлээд байдаг
Ө.Шижир: “Street food”-ийг хөөж туудаг хэрнээ атга будаатай хуурга, аяга гурилтай шөл нийслэлээс санхүүжүүлээд байдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.