Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Дубайн гэрээтэй холбоотойгоор Ч.Сайханбилэгийн гаргасан шийдвэрүүдэд эргэж харах зүйл бий

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 21 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн хэлэлцээртэй холбоотойгоор сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Оюутолгойн хэлэлцээрийн асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Оюутолгойн гэрээ хийгдэх явц, түүний дараа далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхтэй холбоотой Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед гарсан шийдвэрүүдэд эргэж харах зүйл байгаа. Мөн татвар дээр ашиггүй заалтыг санал болгоод тэр нь батлагдчихсан асуудал бий. Үүнээс болоод жил гаруй хугацаанд олон улсын Арбитрын шүүх дээр маргаан өрнөж байна.

Зардал үүсэх тусам өрөнд ороод байдаг бүтэц рүү орчихсон. Засгийн газар зардал өсөхтэй холбоотой асуудалд ямар ч буруугүй л гэж байгаа юм. 66 хувийг эзэмшиж байгаа хөрөнгө оруулагч компани өөрөө л хариуцах ёстой. 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газар ямар ч алдаа гаргаагүй. Тиймээс үүссэн өрөө тэглэ гэдэг шаардлага тавьж байгаа. Ингээд дараа нь дахиад ийм зардлын маргаан үүсвэл Засгийн газар хариуцахгүй.

Хөрөнгө оруулагчдын саналыг бид хүндэтгэж судалж үзэж байна. Бидний хувьд үр өгөөжтэй байх гэдэг байр суурин дээрээ хатуу зогсож байна.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг удаа дараа мэдэгдэл хийсэн. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Дубайн гэрээтэй холбоотойгоор хэлэхэд эдийн засаг тухайн үед хүнд байсныг ойлгож байгаа. Валютын нөөц тасарсан амаргүй нөхцөл байдал дундуур Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч байсан нь үнэн. Ерөнхий сайд бүр л хүнд залуур дээр суудаг юм билээ. Гэхдээ л эвлэрч чадахгүй хэд хэдэн зүйл бий. Жишээлбэл, энэ баримт бичгийг Засгийн газрын хуралдаанаар оруулаагүй, нэг хүн л субъектив шийдвэр гаргасан учраас эсэргүүцээд байгаа хэрэг.

Ерөнхий сайдууд хуулийнхаа дагуу л явах ёстой. Ажлын хэсгийг давж харьцаж болохгүй.

ТАНИЛЦ: Энэ сард та урлаг, соёлын ямар арга хэмжээг үзэж болох вэ
ТАНИЛЦ: Энэ сард та урлаг, соёлын ямар арга хэмжээг үзэж болох вэ
 
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.