Вакцины хоёр тунтай байхдаа Ковид19 халдвараар өвчилж, эдгэрсэн иргэн дархлаа дэмжих нэмэлт тунд хамрагдах боломжтой болсон. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Ковид-19”-ийн дархлаажуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр тун вакцин хийлгэсний дараа коронавируст халдвараар өвчилсөн 18-аас дээш насны иргэдэд эдгэрсэн өдрөөс хойш 21 хоног, эсрэг биетийн эмчилгээ хийлгэснээс хойш 90 хоногийн дараа сайн дурын үндсэн дээр Синофарм болон Файзер вакциныг сонголтоор хийхээр болсон юм.
Мөн “Ковид-19”-ийн эсрэг нэг тун вакцинд хамрагдсан 18-аас дээш насны иргэд хоёр дахь тунгаа хийлгээгүй гурван сараас дээш хугацаа өнгөрсөн бол дахин нэг, хоёрдугаар тунд хамруулах юм.