Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Мөнхбаатар: Бага насны хүүхэдтэй төрийн албан хаагч цахимаар ажиллах горимд удахгүй шилжинэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

УОК-ын Нэгдсэн уурхай штабаас иргэдээс ирүүлсэн асуултад хариуллаа. Тодруулбал, 0-12 насны хүүхэдтэй ээжүүдийг цахимаар ажиллуулах шийдвэр байгаа эсэх асуултад УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр "Шадар сайдтай өчигдөр цаг үеийн асуудлаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуралдсан. Шадар сайдын зүгээс нөхцөл байдалтай холбогдуулан төрийн байгууллагад ажилладаг бага насны хүүхэдтэй болон өндөр настай хүнийг гэртээ сувилдаг ажилтан, байгууллага доторх халдварын нөхцөл байдал, тандалт судалгаатай холбогдуулан дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар чиглэлүүдийг хүргүүлэх нь зүйтэй гэж тогтсон" гэв.

Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "Энэ шийдвэр удахгүй гарах нь. Өөрөөр хэлбэл бага насны хүүхэдтэй төрийн албан хаагч, ахмад хүнийг бага цагаар болон цахимаар ажиллах горимд удахгүй шилжинэ" гэв.

“Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж УИХ-д өргөн мэдүүлнэ“
“Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж УИХ-д өргөн мэдүүлнэ“
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.