Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Анхзул: Анандбазарт хүчирхийлүүлсэн нэг эмэгтэй амиа хорлохыг завдсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

Өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчингийн хэрэг хийсэнтэй холбоотой мэдээллийг сэтгүүлч С.Будрагчаа, Ц.Анхзул нар нэвтрүүлэг хийж олон нийтэд хүргэсэн. Тэгвэл тус хэрэг зургаан сарын хугацаанд шийдэгдээгүй, хэргийг шалгаж эцэслээгүйтэй холбоотой дээрх сэтгүүлчид мэдээлэл хийлээ.

Энэ үеэр сэтгүүлч Ц.Анхзул "УИХ-ын гишүүн Ц.Анандбазар охидыг хүчирхийлдэг гэх асуудлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард буюу одоогоос зургаан сарын өмнө эрэн сурвалжлах нэвтрүүлгээрээ гаргасан. Нэвтрүүлэг гарсны маргаашаас эхлээд хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж эхэлсэн байдаг.

Уг нэвтрүүлгээр зургаан хохирогч, уг хэргийг гэрчлэх гурван гэрч гээд нийт есөн хүн оролцсон байдаг. Хохирогч нь тодорхой, гэрчлэх гэрч нь байгаа хэрэг дээр цагдаагийн байгуллагаас 5-6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарчихаад өнөөдрийг хүртэл уг хэргийг эцэслэж шалгаж дуусахгүй байгаа юм.

Энэ хэргийг шалгаж эхлэхтэй зэрэгцээд сэтгүүлч С.Будрагчаа бид хоёрыг шалгаж эхэлсэн байдаг. Энэ асуудал дээр нь тухайн үед УЕПГ-т гомдол гаргаснаар биднийг холбогдогчоор дуудсан хошууч н.Ганбат, хурандаа н.Бат-Эрдэнэ нарт цагдаагийн байгууллагын дотоод хяналтаас шалгалт хийгээд алдаатай мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна гэж үзээд сахилгийн хариуцлага тооцсон байдаг.

Мөн манай нэвтрүүлэгт орсон хохирогч зургаан эмэгтэйд асуудлууд үүсэж эхэлсэн. Манай нэвтрүүлэгт яриа өгсөн нэг эмэгтэй амиа хорлохыг завдсан байна. Энэ хэргийг шалгах гээд сууж байх хооронд чинь хэн нэг хохирогч амиа алдах ёстой юу. Хохирогч чинь байна, баримт материал нь байна. Өөр юу хэрэгтэй юм бэ. Хохирогч амиа хорлох үйлдэл хийсэн нь цагдаад бүртгэгдсэн. Нэг хохирогч өргөдлөө татъя хэмээсэн байна. Би амьдрах учраас цаашид шалгуурмааргүй байна. АТГ-аас албаны шалгалт оруулж өгөөч. Хохирогчдын эрхийг хамгаалах гэж дуу хоолой, нэр дүрсийг нууцалсан шүү дээ” гэлээ.

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн бокс тоглох болсноо албан ёсоор мэдэгджээ
МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн бокс тоглох болсноо албан ёсоор мэдэгджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.