Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вакцины гэрчилгээ, эмнэлгийн магадлагаагүй түрээслэгчийг ажиллуулсан 22 зөрчил илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 43 секунд

Худалдаа, үйлчилгээний газруудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 02-ны өдрийн байдлаар аймаг орон нутагт 618, нийслэлд 2535 нийт 3153 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалтыг МХЕГ-аас хийж гүйцэтгэжээ.

Шалгалтын явцад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй 932 зөрчлийг илрүүлэн 518 буюу 55.6 хувийг арилгуулж, 110 заалт бүхий 83 зөвлөмжийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 72 заалт бүхий 13 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, 8 нэр төрлийн, 378 ширхэг 908935 төгрөгийн шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг хураан авч устгалын комисст шилжүүлсэн байна.

Илэрсэн зөрчил:

  • Орох хэсэгт ажилтан болон үйлчлүүлэгчийн COVID 19 QR verity апликейшнээр QR код уншуулж, вакцины тун бүрэн авсан эсэх, эмнэлгийн магадалгааг шалган нэвтрүүлэх ажилтан томилж ажиллуулаагүй-81
  • Ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй-116
  • Худалдааны газрууд үйлчлүүлэгчийн хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулж, чиглүүлэгч бүхий тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй-53
  • Үйлчилгээний ажилчид дархлаажуулалтын 2 тунд бүрэн хамрагдаагүй, өвчлөөд эдгэрсэн талаар Эрүүл мэндийн байгууллагын магадлагаагүй ажилтан болон түрээслэгчдийг ажиллуулсан-22
  • Үйлчилгээний газрын ажилчдад зориулсан ахуй хангамжийн өрөөгөөр хангаагүй /хооллох, хувцасаа солих/-48
  • Хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээ, хаалт байршуулаагүй-74
  • Ажилчдад гар угаах нөхцөл бүрдүүлээгүй, үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчлэх ариун цэврийн өрөөгүй-83
  • Халдвараас сэргийлэх зөвлөмжийг шаардлагатай цэг хэсэгт байршуулж, мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулаагүй-37
  • Агаар сэлгэлт хийх боломжгүй, механик агааржуулалтын төхөөрөмж ажиллагаагүй-17
  • Ажлын байр, ариун цэврийн өрөө, тээврийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж зэрэг хүний гар хүрэх угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутамд хийгээгүй-80
  • Ажиллагсад халдвар хамгааллын хэрэгсэлгүй ажиллаж байсан /амны хаалт, нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт/-45
  • Ажиллагсдад халдваргүйтгэлийн бодисын 5-аас доошгүй хоногийн нөөцийг бүрдүүлээгүй-34
  • Сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах шаардлага хангасан өрөөг бэлтгээгүй-139
  • Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар урьдчилан захиалга авч үйлчлэх нөхцөл бүрдүүлээгүй-28
  • Шууд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийг ил, задгай худалдаалсан-75 зэрэг зөрчил илэрсний 55.6 хувийг арилгуулав.

Орхон аймгийн МХГ: Ханануудын дор байсан инженерийн шугамаас ус алдаж, хөрс нь суусан, Гүйцэтгэгч компаниар дахин янзлуулна
Орхон аймгийн МХГ: Ханануудын дор байсан инженерийн шугамаас ус алдаж, хөрс нь суусан, Гүйцэтгэгч компаниар дахин янзлуулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.