Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил өмнөх оны мөн үеэс 52 хувиар буурчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

2024 оны эхний хагас жилд улсын хэмжээнд 1.469.780 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.3 хувиар өсжээ.

Нийт зөрчлийн хэргийн дийлэнх буюу 85.8 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байгаа бол 4.1 хувь нь олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, 2 хувь нь автотээврийн тухай хууль зөрчих, 0.6 хувь нь хүний биед халдах зөрчил байна.

Үүнээс зонхилон үйлдэгддэг зарим төрлийн зөрчлийн хэргийн гаралт буурчээ. Тухайлбал, согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 52 хувиар, хулгайлах зөрчил 12.7 хувиар тус тус буурсан байна.

Дээрх хугацаанд прокуророос зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан гомдол, мэдээллийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан 1320 шийдвэрийг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан 2392 шийдвэрийг хүчингүй болгуулж, өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлэн, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.

Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг хангуулахаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудад 131 шаардлага хүргүүлж, 253 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ.

МАН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр Я.Содбаатарыг томиллоо
МАН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр Я.Содбаатарыг томиллоо
 
Цахимаар цагийн ажил хийх зорилгоор 13 удаагийн гүйлгээ хийж, 22 сая төгрөгөө ЗАЛИЛУУЛЖЭЭ
Цахимаар цагийн ажил хийх зорилгоор 13 удаагийн гүйлгээ хийж, 22 сая төгрөгөө ЗАЛИЛУУЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.