Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орхон аймгийн МХГ: Ханануудын дор байсан инженерийн шугамаас ус алдаж, хөрс нь суусан, Гүйцэтгэгч компаниар дахин янзлуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 18 секунд

Энэ хичээлийн шинэ жил сургуулийн багтаамж нь хүрэлцэхгүйгээс кароекед хичээллэсэн, сургууль нь нурах шахсаны улмаас хичээл нь цахимаар явагдаж байна зэрэг асуудал ар араасаа даган гарсаар байна.

Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар сургуулийн хичээлийн хоёрдугаар байранд нуралт үүссэн асуудал гарсан. Тухайн барилгыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар буюу 2.1 тэрбум төгрөгөөр барьсан гэдэг нь ил болсон. Тус ажлын гүйцэтгэгчээр 2015 онд “УРАГШЛАХ”ХХК тендерт шалгарч, 2016 оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан аж.

Гэрээт хугацаанд чанаргүй ажил хийсэн тул шүүхийн шийдвэр гарч хугацаатай үүрэг өгч засварлуулсан хэдий ч нөхцөл байдал өнөөдөр ахиад л буруугаар эргэж нурах шахсан барилгатайгаа өнөөдрийг хүртэл зууралдсаар л байна.

2.1 тэрбум төгрөг гэдэг бол нэг сургуулийн өргөтгөл засварыг өлхөн бариад илүү гарах хэмжээний ч мөнгө байж болно. Гэтэл бид ирээдүйдээ хэрхэн сэтгэлгүй хандаж байгааг Орхон аймгийн 17 дугаар сургуулийн жишээнээс харж болохоор байна. Сургууль юунаас болж нурсан талаар Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас асууж тодруулахад "Тусгаарлах ханануудын доор нь ус алдаж суурь нь суусан байна. Доод талд нь байсан инженерийн шугамаас ус алдаж, буурь хөрс нь суусан гэсэн дүгнэлт гарсан. Гүйцэтгэгч компани нь өөрийн хөрөнгөөр засж янзална" гэх тайлбарыг өглөө.

Харин 17 дугаар сургуулийн захирлаас энэ талаар тодруулах гэсэн боловч "Би завгүй байна" хэмээн хариулахаас татгалзав.

Мэдээж энэ барилгыг барьсан гүйцэтгэгч компанийн асуудлыг хөндөж, тус хүмүүст хариуцлага тооцох нь зүй ёсны асуудал. Гэхдээ анхнаасаа мэргэжлийн хяналтын байгууллага нь ийм нөхцөл байдалд хүрэхгүй байх хэмжээний хяналт шалгалтыг хийж, Улсын комисст хүлээн авах байсан биш гэж үү? Инженерийн шугам задрах суулт үүсгэхээргүй нягталж хүлээж авч болох байсан. Хэрвээ шугам задарч, өнөөдрийн байгаагаас илүү эрсдэл гарсан бол хэн хариуцлага хүлээх вэ. Хүний амь нас эрүүл мэнд, аюулгүй орчинд сурч хөгжих боломжийг хундам цутгахтай адилтгаж болохгүй.

Улсын төсөв дээрээсээ доош хүртэл цавчигдан тендер олгох асуудал танил тал найз нөхдийн хүрээнд явагдаж чадваргүй мэргэжлийн бус хүмүүсээр ажил хихйлгэснээр ийм нөхцөл байдалд хүрч байна. Ганц хөдөө орон нутаг гэлтгүй Улаанбаатарт хэдэн ийм барилга байгууламж бий. Уг асуудлыгшийдэж ирээдүй хойчийнхоо эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурах орчин нөхцлийг хангая.

С.Сувдансондор

Шүлхийгийн вакциныг 9,9 сая малд тарьжээ
Шүлхийгийн вакциныг 9,9 сая малд тарьжээ
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.