“Эко констракшн“ ХХК болон “Бондушка“ ХХК зөвшөөрөлгүйгээр хөрсний усаа борооны ус зайлуулах хоолой руу шавхаж байгаа зөрчлийг арилгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ГУББГ, нийслэлийн Хяналт шалгалтын газар, Хот байгуулалт, хотын стандартын газрын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, барилгын компаниуд хөрсний усаа хэрхэн соруулж, шавхаж байгаа талаар хяналт шалгалт зохион байгуулж, зөрчлийг арилгуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд дээрх ажлын хэсгийн төлөөлөл өнөөдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Эко Констракшн” ХХК-ийн Маршал Таун төслийн талбайд ажиллалаа. Энэ үеэр"Эко констракшн" болон "Бондушка" ХХК хөрсний усаа борооны ус зайлуулах хоолой руу шахсаж байсан зөрчлийг арилгууллаа.

ГУББГ-ын ХАБ-ын инженер Д.Ариунтуяа “Эко Констракшн ХХК-ийн хувьд манай байгууллагаас ямар ч зөвшөөрөл авалгүй борооны ус зайлуулах хоолой руу хөрсний усаа шахаж байна. Манай байгууллагын зүгээс зөрчлийг арилгуулах албан шаардлагыг удаа дараа хүргүүлсэн ч өнөөдөр нөхцөл байдал хэвээр байна. Дээрх борооны ус зайлуулах хоолой руу “Эко Констракшн” ХХК-аас гадна “Бондушка” ХХК мөн адил зөвшөөрөлгүйгээр хоолой холбож хөрсний ус шавхаж байна” гэв.

Г.Дамдинням: Англи хэлийг 3-р ангиас нь заах хөтөлбөр бүх нийтээр хэрэгжих ёстой. Боловсролын сайд энийг өөлөх маягтай дуугарч байна
Г.Дамдинням: Англи хэлийг 3-р ангиас нь заах хөтөлбөр бүх нийтээр хэрэгжих ёстой. Боловсролын сайд энийг өөлөх маягтай дуугарч байна
 
Л.Энх-Амгалан: “Цалинтай ээж“ хөтөлбөр бол хавтгайрсан халамжийн нэг хэлбэр мөн
Л.Энх-Амгалан: “Цалинтай ээж“ хөтөлбөр бол хавтгайрсан халамжийн нэг хэлбэр мөн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!