Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАГА ХУРАЛ: Ц.Сандаг-Очир гишүүн заалнаас Н.Алтаншагайг дэвшүүлсэн боловч Н.Алтаншагай нэрээ татлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд яг одоо үргэлжилж байна. Түрүүхэн МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Хэнтийд тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбатыг, Сонгинохайрхан дүүрэгт Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг нэр дэвшүүлэх санал гаргаад байгаа.

Тэгвэл дөнгөж сая Бага хурлын хуралдаанд Удирдах зөвлөлийн уг шийдвэрийг танилцуулсан байна. Тэгвэл заалнаас УИХ-ын гишүүн Ц.Сандаг-ОчирСХД-гийн Засаг дарга Н.Алтаншагайг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлэх санал гаргажээ. Харин Н.Алтаншагай өөрийн нэрээ татаж, Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн хүмүүсийг бага хурал дэмжлээ.

Бага хурлаар нийт дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.

Г.Лхагвадорж

Улаанбаатарт 23 хэм дулаан байна
Улаанбаатарт 23 хэм дулаан байна
 
“The Huns” PGL Astana 2026 тэмцээнд Ази тивээс оролцох эрхээ авлаа
“The Huns” PGL Astana 2026 тэмцээнд Ази тивээс оролцох эрхээ авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.