Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын харцага Д.Анар ёс зүйгүй үйлдэл гаргасандаа уучлал гуйлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 6 секунд

Энэ сарын 10-ны өдөр Дорнод аймагт, наймдугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймагт бөхийн барилдаанууд зохион байгуулагдсан. Гэвч барилдааны үеэр МҮБХ-ноос гаргасан дүрэм, журмыг зөрчих мөн даваа наймаалцах, бууж өгөх асуудлууд гарсан байна. Дорнод аймагт болсон барилдаанд Монгол Улсын харцага Д.Анарыг ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээж байсан юм.

Тэгвэл уг асуудалд Монгол Улсын харцага Д.Анар, "Сайн байцгаана уу? Миний бие 2021оны 8-р сарын 10-ны өдөр Дорнод аймгийн цол олгох барилдаанд 6-ын даваанд аймгийн арслан Шинэ-Зоригтой барилдсан тус барилдаанд миний бие ёс зүйгүй үйлдэл гаргасандаа аймгийн арслан Шинэ-Зориг болон Дорнод аймгийнхан, нийт бөхөд хайртай ард түмнээсээ уучлалт хүсэж байна. Миний бие МҮБХ-оос гаргасан шийдвэр хариуцлагыг хүндэтгэнэ" хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.

Агаарын рестораны үйл ажиллагааг зогсоожээ
Агаарын рестораны үйл ажиллагааг зогсоожээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.