Тээврийн цагдаагийн албанаас хоногийн нөхцөл байдлын мэдээллээ өглөө. Тодруулбал, өчигдөр буюу 2021 оны наймдугаар сарын 03-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 348 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын шинжтэй 202 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд зургаан хүн, орон нутагт дөрвөн хүн гэмтэж хоёр хүний амь хохирсон байна.
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-5
- Жолооч гэмтсэн-1
Ослын хэлбэр:
- Үл хөдлөх зүйл мөргөсөн-1
- Явган зорчигч гарцтай газраар зам хөндлөн гарч байгаад автомашинд мөргүүлсэн-1
- Явган зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаад автомашинд мөргүүлсэн -4
Орон нутагт:
Ослын хэлбэр
- Автомашин онхолдох хэлбэрээр-2
- Хоёр автомашин мөргөлдөх-3
Гэмтсэн хүн
- Жолооч гэмтсэн-2
- Зорчигч гэмтсэн-3
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1