Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Бааранд үйлчлүүлсэн иргэд тооцоогоо хийхгүй маргаан үүсгэсний дагуу албан хаагчид очсон

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 44 секунд

Иргэдийг зодож танхайрсан цагдаагийн албан хаагчдын талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар "Цахим орчинд цацагдсан бичлэг дээрх үйлдэл тогтоогдож байгаа. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 03.01 минут Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, Улаанбаатар их Дэлгүүрийн хойд талд байрлах баарнаас нэр бүхий иргэд төлбөр тооцоогоо хийхгүй маргаан үүсгээд байна гэх дуудлагаар үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн албан хаагчид очиж ажилласан. Очиж ажиллахдаа зөрчил үйлдэж, иргэний эрх, эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон. Тухайн үедээ зодуулсан иргэд болон цагдаагийн албан хаагч нар хоорондоо ярилцаад, бүртгэлд оруулалгүй цагдаагийн байгууллагаас нуун дарагдуулсан нь өчигдөр ил болсон.

Бичлэгийн дагуу ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтэс ажиллаж, мөрдөн шалгаад гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд прокурорын байгууллагын харъяаллаар АТГ-т шилжүүлэх саналтай явуулсан. Эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Мөрдөн шалгах ажиллагаа нарийвчлан явагдана" гэсэн юм.

Харин ЦЕГ-ын дэд бөгөөд НЦУГ дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал "Нуун дарагдуулсан биш. Тухайн гэмт хэрэг зөрчил тухайн үед яагаад цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй гэдэг асуудлыг шалгаж байгаа. Иргэдийн эрх чөлөөнд халдсан асуудал нь тогтоогдсон. Тиймээс тухайн хүмүүсээс уучлал гуйж байна" гэлээ.

ЭМЯ: Улаанбаатарт 398, орон нутагт 896 тохиолдол батлагдсан
ЭМЯ: Улаанбаатарт 398, орон нутагт 896 тохиолдол батлагдсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.