Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭМБ: Олимпын наадмын дараа 100 мянга гаруй хүн ковидоор нас барах таамаглал байна

Ангилал
COVID-19 Токио-2020
Огноо
Унших
1 минут 16 секунд

"Зарим улс орны иргэд орон нутаг нь халдварын тохиолдлыг хяналтдаа авчихсан учраас цар тахал дуусчихсан мэт бодож байгаа нь ухаангүй хэрэг юм" гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебресиесус анхааруулжээ.

Өдгөө Олимпын наадмын үеэр ба дараа нь дэлхий даяар COVID-19 өвчнөөр нийт 100.000 гаруй хүн эндэх болно гэж ДЭМБ-ын тэргүүн таамаглаж байна. Тэрбээр Токиод болсон Олон улсын олимпын хорооны хуралдааны үеэр "Цар тахал бол сорилт бөгөөд дэлхий ертөнц энэ сорилтод унаж байна" хэмээжээ.

Түүнээс гадна өнөөг хүртэл дэлхий хэмжээнд тарьсан вакцины бэлдмэлийн 75% нь ердөө 10 оронд л хүргэгдсэн байсан нь "аймшигтай шударга бус явдал", "Дөрвөн сая гаруй хүн нас барж, энэ тоо нэмэгдсээр байна. Энэ жил халдвараар эндээд байгаа хүний тоо өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их байна” хэмээн Доктор Тедрос хэлсэн байна.

Б.Отгонтуяа

Эх сурвалж: https://news.sky.com/story/covid-19-100-000-will-die-of-coronavirus-globally-between-now-and-the-end-of-the-olympics-who-chief-predicts-12360199

Шадар сайд асан Я.Содбаатар 400 сая төгрөгийн авлагатай
Шадар сайд асан Я.Содбаатар 400 сая төгрөгийн авлагатай
 
“Зулын-25”-ны Их дүйчин өдөр ирэх Даваа гарагт тохионо
“Зулын-25”-ны Их дүйчин өдөр ирэх Даваа гарагт тохионо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.