Токиогийн олимпын наадмын эхний өдрүүдэд жүдогийн төрөл явагдана. Тэгвэл -73 кг-ийн жинд барилдах Ц.Цогтбаатар тун боломжийн сугалаа татлаа. Тодруулбал, тэрбээр эхийн тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойрогтоо Гвинейн улсын жүдочтой барилдах хуваарьтай юм.
Гэвч Гвиней улс энэ удаагийн олимпын наадамд тамирчдаа оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Тиймээс Ц.Цогтбаатар шууд гуравдугаар тойргийн барилдаанаа хийнэ гэсэн үг юм. Тэрбээр Монакогийн Седрик Бесси болон Буркино Фасогийн Лукас Диалло нарын хэн ялсантай нь барилдана.