ТАНИЛЦ: “Их дуулга“-д эх орноо төлөөлөх баг тамирчдын бүрэлдэхүүн

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 47 секунд

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болох "Их дуулга" тэмцээнд оролцох Монгол жүдочдын нэр тодорлоо. Эх орондоо болох тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд 56 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.

Тухайлбал, Парисын олимпоос хойш барилдаагүй олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Баасанхүү Улаанбаатарын “Их дуулга”-аар дэвжээндээ эргэн ирснээ зарлаж байгаа юм байна.

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын цуврал тэмцээнд оролцох багуудын мэдүүлэг авах хугацаа өчигдөр дуусаж, ОХУ, Франц, Япон, Солонгос тэргүүтэй 62 орны 488 тамирчин зодоглохоор бүртгүүлжээ. Энэ нь 2028 онд АНУ-ын Лос-Анжелес хотод хөшгөө нээх зуны спортын XXXIV олимпын наадмын оноо олгох анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой.

Монгол Улсаа төлөөлөх баг тамирчдын бүрэлдэхүүн:

Эмэгтэй

  • 48 кг: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, Ж.Анударь, Г.Булган
  • 52 кг: М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, Б.Уранзаяа, О.Оюунчимэг
  • 57 кг: Э.Номинтуяа, Т.Ариунзаяа, М.Цэндбазар, Л.Сосорбарам
  • 63 кг: Х.Маралмаа, Б.Ганхайч, Л.Энхрийлэн, Г.Энхжин
  • 70 кг: У.Анужин, С.Лхагвадулам, Х.Буянжаргал, Ж.Дэлгэр
  • -78 кг: О.Хүслэн, А.Дуламсүрэн, Э.Буян-Өлзий, Б.Ням-Эрдэнэ
  • +78 кг: А.Адъяасүрэн, Э.Жаргалмаа, Д.Номинзул, Э.Энхзул

Эрэгтэй

  • 60 кг: Б.Сүхбат, Н.Мэндсайхан, Т.Түмэнжаргал, Э.Ариунболд
  • 66 кг: Б.Эрхэмбаяр, Т.Төрболд, Ө.Жанцандорж, К.Ёолк
  • 73 кг: А.Өсөхжаргал, Л.Энхдөл, О.Уранбаяр, Л.Анхзаяа
  • 81 кг: Ж.Энхтөр, Г.Түвдэнренчин, Б.Шинэтулга, О.Шинэбаяр
  • 90 кг: Б.Баяндүүрэн, Х.Булганхүү, Д.Ууганбилэг, А.Оджавхлан
  • -100 кг: О.Лхагва-Очир, Ц.Ган-Эрдэнэ, Б.Хүдэрчулуун, Б.Алтангэрэл
  • +100 кг: Ө.Дүүрэнбаяр, Ө.Пэрэнлэйжамц, Г.Алтанбагана, Г.Хангарьд
УНААЧ ХҮҮХЭД: Ахуйн хүрээнд 4, сунгааны үеэр 1 хүүхэд амь насаа алджээ
УНААЧ ХҮҮХЭД: Ахуйн хүрээнд 4, сунгааны үеэр 1 хүүхэд амь насаа алджээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!