УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Би Монгол Улсын иргэдээс сонгогдсон Их хурлын гишүүн хүн. Байнгын хорооны санал дүгнэлтийг цагтаа ирж уншихын тулд олон саад бэрхшээлийг давж ирлээ. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж байдаг юм уу. Нэг намын дарангуйлал гэдэг аль хэдийн тогтсон байна. ҮХЦ, СЕХ, Улсын Дээд шүүх, УБЕГ-ын дээр МАН гарсан нь нэгэнт тодорхой боллоо. Ардчилсан намын бүлгийн 13 гишүүн өлсгөлөн зарлаж байгаа. Тэнд бүх эрхийг нь зөрчиж байна. Доороо тавих эсгий хүртэл булааж авч байна. Ийм дарангуйлал ирсэн байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх ээ, УИХ-ын дарга Г.Занданшатар аа энэ дарангуйлал зогсоо! Бид эцсээ хүртэл тэмцэнэ. СЕХ дээр бүтэн 12 цаг суулаа. Ямар бяртай болсон юм бэ. Ардчилсан нам бас засаглаж байсан шүү”
УИХ-ын дарга Г.Занданшатар:
“Ц.Туваан гишүүнээ индэр битгий буруу ашиглаад бай. Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхчүүдэд тэтгэмж олгох тухай хуулийн заалтын эцсийн шийдвэрийг хэлэлцүүлж байна” гэв.