Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ханх суманд гурван өдөр дараалан таван удаагийн газар хөдлөлт болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 329 км-т, сумын төвөөс баруун урагш 25 км-т орших Долоон-Уул гэдэг газарт тавдугаар сарын 6-ны өдрийн 02:31 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т 02:35 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгджээ. Хөвсгөл аймгийн Ханх суманд сүүлийн гурван өдөр дараалан 3.8-6.3 баллын хүчтэй таван удаагийн газар хөдлөлт боллоо. 

Африкийн Мали улсын иргэн есөн ихэр хүүхэд төрүүлжээ
Африкийн Мали улсын иргэн есөн ихэр хүүхэд төрүүлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд