Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЕХ: Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Эрдэнийн материалыг хүлээн авчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

С.Эрдэнийн АН-аас яг одоо мэдээлэл хийж байна. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор нэр дэвшиж буй С.Эрдэнийн материалыг хүлээлгэн өгчээ. Тэдний хүлээлгэн өгсөн материалыг СЕХ хуульд заасан шаардлагыг биелүүлсэн гэж үзэн бүртгэж авчээ. Одоо СЕХ түүний материалыг шалгаж үзээд нэр дэвшигчээр бүртгэх эсэхээ шийдэрлэнэ.

Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж буй хуулиар УДШ намуудыг бүртгэлийг явуулдаг хуультай. Тэр утгаараа Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан намтай холботой асуудлаар УДШ-ээс албан ёсны лавлагаа авсан юм байна. Уг лавлагаагаа үндэслэн бүртгэлийн асуудлаа шийднэ гэж ойлголоо. Өмнө 2017 онд УДШ С.Эрдэнэ гэдэг хүнийг АН-ын даргаар бүртгэсэн байдаг. Уг бүртгэлийн одоо ч хүчинтэй хэвээрээ" гэв.

Баяр

С.Амарсайхан: 65-аас дээш насны иргэдийг Спутник V вакцинд хамруулна
С.Амарсайхан: 65-аас дээш насны иргэдийг Спутник V вакцинд хамруулна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.