Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурвалжилга: 40-өөс дээш насныхан дараалал булааж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 27 секунд

Коронавирусний халдварын тархалт эрчимжиж, хоёр хоногт 1000 гаран тохиолдол бүртгэгдсэн. Халдварыг хумихын тулд 18-49 насны иргэдийг ванцинжуулалтад хамруулж эхлээд буй. Халдварын тоог бууруулж, эдийн засгаа хурдан сэргээе гэвэл иргэд вакцинжуулалтандаа идэвхтэй хамрагдах нь чухал.

Залуус вакцинжуулалтад хэрхэн хамрагдаж байгааг сурвалжлахаар Монгол гуравдугаар сургууль дээр очив. Сургуулийн хашаанд дараалан зогсох залуусын дунд ганц хоёр ахмад настан байлаа. Вакцин хийлгэхээр ирэх иргэдийн цуваа тасрахгүй үргэлжилнэ. Вакцинжуулалт хийгдэх байр руу орохдоо нэг удаагийн гялгар уутан улавч өмсөж орох хэрэг гардаг тул хамгийн ойр байрлах эмийн сан руу яаран гүйсэн иргэд олон байв. Ингээд коронавирусний вакцинд хамрагдаж буй иргэдийн байр суурийг хүргэе.

Х.Болормаа: “Вакцин хийлгэх дараалалд 30 минут зогсож байна. Залуус хоорондын зайгаа сайн барьж, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байгаа нь талархууштай. Гэвч дунд эргэм насны хүмүүс шууд урдуур дайран их бүдүүлэг зан гаргаж байна. Ахмад настай, хүндэтгэх шалтгаантай удаан хугацаагаар дараалалд зогсох боломжгүй хүмүүсийг ойлгоно. Харин 40-өөс 50 насныхан нэг цаг орчим дараалалд зогсох боломжтой. Бүгд л адил ажилтай хүмүүс. Цаг агаар дулаан сайхан байна шүү дээ” гэсэн юм.

М.Цэндхүү: “Коронавирусний талаар мэдээллийг фэйсбүүкээс л харсан. БНХАУ-ын вакцин хийж байгаа гэнэ. Би том хүүтэйгээ ирсэн. Дараалалд гурван цаг зогслоо. Залуучууд маш идэвхтэй байна. Их зөв. Хэцүү цар тахлыг вакцинаар л давна” гэв.

А.Бат-Оргил: “Ажлын шаардлагаар вакцинд хамрагдаж байна. Ийм олон хүн байгаа гэж бодсонгүй. Хүмүүс вакцины талаар эерэг, сөрөг их мэдээлэлтэй байгаа. Аль болох шинжлэх ухаанч үнэн зүйлд итгээсэй. Хэвийн амьдралдаа эргэж орохын тулд  вакциндаа идэвхтэй хамрагдаарай гэж хэлье” гэлээ.

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 5-ны өдөр 38055 иргэнийг коронавирусний эсрэг вакцинд хамруулжээ.

 

Хэрлэн голд
Хэрлэн голд "гацсан" иргэдийг алба хаагчид аварчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.