М.Энхсайханы өмгөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ.
Энэ талаар өмгөөлөгч Д.Оросоо "Eрөнхий сайд асан М.Энхсайханы хэргийн Шүүхийн тогтоол, магадлалыг Шүүхийн шийдвэрийн цахим сангаас татаж, линкийг нь орууллаа. Улсын дээд шүүхийн тогтоол мэдээллийн санд хараахан ороогүй байгаа юм байна. УДШ-ийн тогтоолыг та бүхэнд хүргэх арга хэмжээ авна. Бидний зүгээс УДШ-ийн тогтоолыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр Монгол улсын дээд шүүхийн Eрөнхий шүүгчид бичгээр гомдлоо өгсөн, хариу хүлээж байна. Бид удахгүй энэ хэргийн шүүхийн шийдвэрийг тойрсон асуудлаар олон нийтийн хэлэлцүүлгийг clubhouse дээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Та бүхэн хэлэлцүүлэгт оролцохын өмнө шүүхийг шийдвэртэй танилцаж байхыг хүсьe. Хэлэлцүүлэгт М.Энхсайханы өмгөөлөгч, Хууль зүйн ухааны доктор Ц.Цэлмэг, Ч.Эрдэнэбат болон би хамтдаа оролцож мэдээлэл хийж хэлэлцүүлэгт оролцоно. Хэлэлцүүлгийн зарыг та бүхэнд удахгүй хүргүүлэх болно" гэжээ.
Хэргийн талаарх Шүүхийн тогтоол, магадлалыг дараах линкээр орж, татаж авна уу.
https://shuukh.mn/single_case/44994?daterange=2020-05-07%20-%202020-05-07&id=1&court_cat=2&bb=1
https://shuukh.mn/single_case/10428?daterange=2020-07-30%20-%202020-07-30&id=2&court_cat=2&bb=1