Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэтфликс: БНСУ-ын кинонуудад 500 сая доллар зарцуулна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 41 секунд

Видео стриминг үйлчилгээний Нэтфликс компани энэ онд БНСУ-ын киноны салбарт $500 саяын хөрөнгө оруулах болсноо зарлажээ. Энэ мөнгөөр хоёр уран сайхны кино, хэд хэдэн телевизийн цуврал бүтээхээр болсон байна.

“Нэтфликс дэлхий даяар 200 сая хэрэглэгчтэйн 2.8 сая нь Өмнөд Солонгост байдаг. 2021 онд бид Солонгос контентод $500 саяын хөрөнгө оруулж, дэлхий дахинд Солонгос шоунуудыг үзүүлэх болно” гэж тус компанийн Солонгос, Зүүн Өмнөд Ази, Австрали, Шинэ Зэландын зах зээл хариуцсан дэд ерөнхийлөгч Ким Мин Юн мэдэгджээ.

2015 оноос хойш Нэтфликс компани Өмнөд Солонгосын төслүүдэд нийтдээ $700 саяыг зарцуулж,  нийт 80 орчим уран бүтээл зах зээлд гаргажээ. Солонгосын төслүүд нь амжилттай болсон тул Нэтфликс компани Сөүлийн ойролцоо хоёр кино студи байгуулж, контент бүтээх үйл ажиллагаагаа өргөжүүлсэн юм.

Энэ жил тус компани Өмнөд Солонгост анх удаа бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээхээр болоод байна. 2017 онд найруулагч Бон Жүн Хотой хамтран бүтээсэн “Okja” уран сайхны кино нь АНУ-д бүтээгджээ. 2021 онд бүтээх кинонууд нь найруулагч Жүн Бюн Гилийн тулаант төрлийн “Carter”, найруулагч Пак Хюн Жиний романтик төрлийн “Moral Sense” нэртэй уран бүтээлүүд байх аж.

Я.Өлзийболд:  Бүх чиглэлийн тарифыг 15 хувиар бууруулах чиглэл ирсэн
Я.Өлзийболд: Бүх чиглэлийн тарифыг 15 хувиар бууруулах чиглэл ирсэн
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.