
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр асуултад хариулахдаа "Хөгжлийн, дэд бүтцийн том төслүүдийн худалдан авалтыг нууц хэлбэрээр хийхийг хуулиар шууд хориглож байгаа. Туулын хурдны зам тэр чигээрээ ГЭМТ ХЭРЭГ. Том төслийн ард ТОМ ХУЛГАЙ байна гэдэг нь өдөр тутам харагдаж байгаа" хэмээсэн.
Үүнд Хотын дарга асан Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Могой гарч ирэх болгондоо хүмүүс гүтгэж харлуулна, яллана. Одоо бүр Засгийн газар яллах тогтоол үйлддэг болох нь ээ. Ичихгүй Туулын замаа гэмт хэрэг гэж байснаа энэ зундаа бариулж эхлүүлэх вий дээ. Бас махны гэмт хэрэг юу болов оо. Үнэ буусан уу хорт могой минь" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!