Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SOCIAL POP: С.Баяр “Л.Гантөмөр даргыг маань аймгуудын орж, гарах хаалган дээрээ архиар шахдаг балиар зуршлаа болиорой“ гэв

Ангилал
Улс төр Social pop
Огноо
Унших
1 минут 8 секунд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн биелэлт, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн нэгдсэн дүн, төлөв байдлын талаарх Ёс зүйн хорооны тайланг сонссон.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр "Төрийн албаар дүүрэн "Зангиатай архичид" бий болсон. Аймгуудын орох, гарах хаалган дээр ЦЭНХЭР ДУГААРТАЙ машинуудтай нэгнээ үдэж байна гээд архи задалж байгаа нь илт харагддаг. Монгол ёс гэж худлаа яриад, тийм юм байхгүй" гэсэн.

Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр цахим хуудаснаа "Л.Гантөмөр даргыг маань аймгуудын орж, гарах хаалган дээрээ архиар шахдаг балиар зуршлаа болиорой. Олон жил хэлж байгаа шүү" гэж шоглов.

Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ
 
“Хүрэн баавгай”-н бамбарууш болон халиун бугыг хууль бусаар агнаж, тээвэрлэсэн үйлдлийг илрүүлжээ
“Хүрэн баавгай”-н бамбарууш болон халиун бугыг хууль бусаар агнаж, тээвэрлэсэн үйлдлийг илрүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.