SOCIAL POP: С.Баяр машин, улсын дугаараа “Ө.Шижирт ЗАРАХГҮЙ“ гэв

Ангилал
Улс төр Social pop
Огноо
Унших
1 минут 15 секунд

Ерөнхий сайд асан С.Баяр "Мөнгөний хэрэг гарав. Diesel "Toyota Land cruiser-300"-гаа УНҮ 0009 дугаартай нь зарахаар шийдэв. Дугаарын асуудлаар хавар шуугиад асан УИХ-ын гишүүн хэн билээ, хөнгөлөлттэй өгнө" гэж цахим хуудаснаа зар нийтэлсэн юм.

Тэгвэл өнгөрсөн хавар энэ асуудлаар "Шүгэл үлээсэн" УИХ-ын гишүүн Ө.Шижир "Төрөөс үнэгүй хулгайлсан юмаа үнэ хүргэж зарна ч гэх шиг. МАН-ын дарга, Ерөнхий сайд байсан хүмүүсийн өлөн зан арай ч дээ. Унаж байсан машинаа хүртэл улсын дугаартай хувьдаа аваад явсан дарга нар шүү дээ. Тэгээд одоо үнэ хүргэж зарна гэнэ үү, жинхэнэ өлөнгийн цех үү" гэж шүүмжилжээ.

Түүний илэрхийлсэн байр суурийн дараагаар Ерөнхий сайд асан С.Баяр "Машин зарахгүй. Гишүүнд тэр тусмаа. Намайг гэхээсээ хүүхдүүдийг маань элдвээр бичээд байдаг хэдэн троллууд нэгэн зэрэг босох эсэхийг нь харах гэсэн юм. Босч байна. Харж байна" гэв.

Төв цэнгэлдэхийн тоглолт хариуцсан захирлаар томилогдсон A COOL согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийг зодож танхайрсан хэрэгт холбогджээ
Төв цэнгэлдэхийн тоглолт хариуцсан захирлаар томилогдсон A COOL согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийг зодож танхайрсан хэрэгт холбогджээ
 
ЦЕГ: Согтуу байхдаа айлын хаалга нүдэж, агсам тавьсан иргэнийг шалгаж байна
ЦЕГ: Согтуу байхдаа айлын хаалга нүдэж, агсам тавьсан иргэнийг шалгаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!