Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

‘Шинэ Коронавирус’ амьтнаас хүнд халдах сүүлийн тахал биш

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 37 секунд
 
Түлхүүр мэдээлэл:
 
● Амьтан гол халдвар тээгч бол вирусийг устгах боломжгүй
● Хүн төрөлхтөн зэрлэг амьтдын амьдрах орчныг үгүй болгосноор шинэ вирусээр өвчилж байна
 
Хэдэн зуун хүний амь насанд хүрч, 56 сая орчим хүнийг олон улсын аялал хийх боломжгүй болгосон коронавирусийн шинэ төрөл нь амьтнаас хүнд тархдаг тул "зооноз" ангилалд багтдаг юм. Зооноз гэдэг нь амьтнаас хүн рүү гэсэн үг.
 
"Амьтан гол халдвар тээгч нь бол халдварын вирусийг устгах болон тусгаарлахад илүү хэцүү байдаг" гэж зооноз тахал судлаач Дэвид Куаммен бичжээ. “Шинэ коронавирус - асар том сүйрэл авчирах эсвэл хүн төрөлхтөн хяналтандаа оруулах магадлалтай эсэхийг одоо хэлэхэд хэцүү. Гэхдээ хүн төрөлхтнийг зовоох сүүлийн вирус нь корона биш гэдэг нь тодорхой" гэж хэлсэн байна. 
Түүнийхээр бол энэ вирус зөвхөн амьтнаас гарч буй вирус хүнд халдаж эмгэг төрүүлж, үхлийн үр дагаварт хүргэдэг сүүлийн бөгөөд энгийн нэг жишээ ажээ.
 
Аливаа зооноз үүссэн тохиолдолд “яаж амьтнаас тархав?” гэдгийг эхлээд асуух ёстой. 
Шинэ коронавирусийн тухайд Хятадад байдаг тавхай хамартай сарьсан багваахайгаас өөр амьтдад тархаж, дараа нь хүмүүс тэр амьтныг идсэнээр тархсан байх магадлалтай.
 
Харин хүн төрөлхтөн өөрсдөө л бүх зоонозыг бий болгодог аж. Хүн төрөлхтөн асар ихээр үржсэн учраас амьтдын амьдардаг газар амьдрах болсон. Халуун орны ойг тайрч, тэнд хот тосгон байгуулж, зэрлэг ан амьтантай ойртож махыг нь идэж байна.  "Хэрвээ та мод сэгсэрвэл агаарт вирус цацаж бас өөр дээрээ вирус унагаж ч байж мэднэ" гэж Кауммен онцолжээ.
Монголд ч гэсэн сарьсан багваахайны үүр өндөр үнэ хүрч байна гэсэн хуурамч мэдээлэл түгэж хөдөөний ажилгүй хүмүүс мөнгөний төлөө үүр хайж агуй руу орсон тохиолдол гарсан билээ. Гэтэл сарьсан багваахай нь үүр засдаггүй амьтан ба дэлхий дээр үүр засдаг нэг ч төрлийн багваахай байдаггүй байна. Сарьсан багваахай шавьжаар хооллодог учраас ойд модыг ихээр устгадаг хүр  хорхой зэргийг иддэг ашиг тустай амьтан юм. Мөн сарьсан багваахай 200 орчим төрлийн вирус тээдэг учраас оролдож байгаад хазуулбал өвчин тусна. Мөн сарьсан багваахайны баас, шувууны сангасанд амьдардаг мөөгөнцрөөр халдварлах эрсдэлтэй учраас тэдний амьдардаг агуй гэх мэт орчинд хүн нэвтрэхгүй байх нь хэрэгтэй.  
 
Дэвсгэр мэдээлэл: 
 
Сарьсан багваахай SARS, Зика, Эбола, шинэ коронавирусийн гол сурвалж хэдий ч хүнээс хол амьдардаг байгальд ээлтэй амьтан гэж эрдэмтэд сануулдаг. 
 
SARS коронавирусийн нэг төрөл, одоогийн коронавирусийн талаар мэдээлэл бага болохоор нэр өгөөгүй шинэ коронавирус гэж нэрлэж байна.  
 
Яг одоогоор коронавирусийн 28403 тохиолдол бүртгэгдсэнээс 567 хүн амиа алдсан, 1341 хүн эдгэрсэн байна. 
 
Эх Сурвалж: NPR 
Пауэрлифтингийн 70 настай тамирчин Д.Намхайдорж
Пауэрлифтингийн 70 настай тамирчин Д.Намхайдорж
 
Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын ажил гацаагүй бол 232 сая тонн нүүрс экспортолж, 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломжтой байсан
Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын ажил гацаагүй бол 232 сая тонн нүүрс экспортолж, 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломжтой байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.