Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Цагдаагийн албан хаагчийг мөргөөд зугтсан этгээдийг зочид буудлаас олж саатуулахад 2,96 хувийн согтолттой байсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 38 секунд

Өчигдөр цахим орчинд нэгэн машины жолооч шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийг мөргөөд зугтаж буй бичлэг цацагдсан. Уг этгээдийн талаар ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлэл өглөө. Тодруулбал, "Цагдаагийн албан хаагчийг мөргөөд зугтсан этгээдийг Сүхбаатар дүүрэгт байрлах зочид буудлаас олж саатуулсан. Түүнийг зочид буудлаас олж саатуулахад 2,96 хувийн согтолттой байжээ.

Машиныг нь саатуулсан. Мөргүүлсэн албан хаагчийг эмнэлгийн байгууллагад хүргэж, гэмтлийн зэргийг тогтоолгохоор ажиллаж байна" гэлээ.

Гаалийн татвар, НӨАТ төлүүлэхгүй гэж тохирч, хахууль авч шалгалтгүйгээр хяналтын бүсээр нэвтрүүлсэн  гаалийн албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүлжээ
Гаалийн татвар, НӨАТ төлүүлэхгүй гэж тохирч, хахууль авч шалгалтгүйгээр хяналтын бүсээр нэвтрүүлсэн гаалийн албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
“Солонго 1,2” орон сууцны 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ
“Солонго 1,2” орон сууцны 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.