Монгол Улсын иргэн Д.Нямжавд "Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан" гэх үндэслэлээр найман жилийн хорих ял оноожээ. Түүнд холбогдох хэргийг өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хаалттай хэлэлцэж, шийдвэрлэсэн аж.
Шүүхээс Д.Нямжавыг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, найман жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 19.4-ийн 1 дэх хэсэгт зааснаар буюу "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан" гэх зүйл ангиар яллаж, шүүхэд шилжүүлээд байсан юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!