Монголын эмч нар Женевийн их сургуулийн эмнэлэгт ажиллаж байна. Тодруулбал, Хавдар судлалын үндэсний төвийн мэс засалч, Доктор Б.Азжаргал, ХСҮТ-ийн онкологич, радиологич Доктор Д.Саранзаяа нар Женевийн Их сургуулийн эмнэлэгийн Профессор, Доктор Оливиер Мишелинээр ахлуулсан Хавдар судлалын тасаг болон Профессор, Доктор Фредерик Трипоне-ээр ахлуулсан Мэс заслын тасагт ажиллаж байгаа аж.
Швейцарийн Женев хотод байрладаг дэлхийн нэр хүндтэй томоохон сургуулийн эмнэлэгт манай улсын эмч нар ажиллах хугацаанд туршлага солилцож, Монголдоо хүртээмж багатай эмчилгээг нэвтрүүлэхэд туршлага солилцож буй. Тэд Монгол Улсад төдийлөн хүртээмж багатай байгаа орчин үеийн хорт хавдар судлалын чухал бүрэлдэхүүн хэсэг болох дархлааны эмчилгээ (immunotherapy) болон хэвлий, цээжний эрхтнүүдэд хөнөөл багатай орчин үеийн арга техник болох дурангийн болон торакоскопи мэс заслын ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч байгаа юм.
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) болон Женевийн Их сургуулийн эмнэлэг хооронд 2024 оны есдүгээр сарын 17-ны өдөр байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар ийнхүү суралцаж ажиллаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!