Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Соёл урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах бүх эрх мэдлийг нь аймаг, орон нутагт шилжүүлсэн" талаар мэдээлсэн. Тэгвэл үүнд аймаг орон нутгууд морин уралдаан зохион байгуулах эсэх нь ч багтжээ.
Тэрбээр "Хүүхдийн эрхийг хамгаалах бүх төрлийн хууль, зөвлөмжүүдийг ном журмаар нь мөрдөх асуудлууд дээр төрийн бус байгууллагууд, хүүхдийн эрх хамгаалах байгууллагууд нь хариуцна. Дүрэм, журам хууль зөрчих ямар ч асуудал байж болохгүй.
ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг тухайн аймаг орон нутгийн ИТХ гаргах эрхийг өгсөн. Ингэснээр илүү хяналттай болно" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!