Ж.Чинбүрэн: П.Батчулуун эмчийн биеийн байдал нь тааруу тул Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуунд энэ сарын 20-ны өдөр шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд нар Цагдан хорих 461-р ангид П.Батчулуун эмчтэй очиж уулзжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

Тэрбээр:

-Цагдан хорих 461 дүгээр ангид П.Батчулуун эмчтэйгээ очиж уузлаа. Үүссэн нөхцөл байдлыг өөртэй нь тодорхой сайн ярилцлаа. Харин биеийн байдал нь сайнгүй байгаагийн улмаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдлээ.

Зүрхэндээ долоон стэнд буюу тэлэгчтэй учраас хүндрэлээс сэргийлэх нэн шаардлагатай юм.

Цаашид П.Батчулуун эмчид миний зүгээс шаардлагатай бүх нөхцөлд дэмжиж ажиллах болно. Эмч нар, бусдын эрүүл мэнд амь насыг авран хамгаалах явцдаа хохирогч болох ёсгүй. Цаашид Донорын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Эмч эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай Улсын Их Хуралд өргөн барина.

П.Батчулуун эмчийгээ ойлгож, хайрлан хамгаалж буй салбарынхан та нараараа маш их бахархаж байна. Баярлалаа.

О.Батнайрамдал: Хил холболтын төмөр замын ажилд мэргэжлийн байгууллагаар хяналт тавиулах шаардлагатай
О.Батнайрамдал: Хил холболтын төмөр замын ажилд мэргэжлийн байгууллагаар хяналт тавиулах шаардлагатай
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!