Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хагарч, эвдэрсэн хүүхдийн тоглоомын талбайг шинэчилж хариуцах эзэнтэй болгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Хагарч эвдэрч цуурсан шаардлага хангахгүй, хүүхдүүд бэртэж гэмтэхээр тоглоомын талбайг шинэчлэх ажлыг эхлүүлжээ. Чингэлтэй дүүрэгт нийт 83 тоглоомын талбай байгаагаас 15 гаруй хувьд эвдрэл гэмтэлтэй, стандартын шаардлага хангаагүй, хүүхдүүд бэртэж гэмтэх өндөр эрсдэлтэй болжээ.

Эдгээр 83 тоглоомын талбайг нэг стандартад оруулж, хүүхдэд ээлтэй, аюулгүй байх материал хийцлэлээр хийгдсэн, хамгийн гол нь бүх насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцсэн байхаар шийдэж байна.

Харин шинэчлэгдсэн тоглоомын талбайг цаашид эвдрэл, гэмтэл үүсгүүлэхгүй байх дээр анхаарч арчлалт хамгаалалтыг тухайн хэсгийн СӨХ-той хамтран гэрээ байгуулж хариуцуулахаар төлөвлөж байгааг НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул мэдээлэв. Тэрбээр “Цаашид иргэд, хүүхэд залууст зориулсан ногоон байгууламж, амрах, тоглох талбай зэргийг нэг стандартад, хэрэгцээнд нийцсэн байхаар чиглэл барьж ажиллана” гэсэн юм. Дүүргийн Засаг дарга холбогдох албаны хүмүүстэй хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэх асуудалд анхаарч, эвдрэл гэмтэлтэй тоглоомын талбайг ийнхүү шинэчлэхээр болсон нь энэ юм байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын 73 дугаар сургуульд 20 IPAD хүлээлгэн өглөө
Нийслэлийн ерөнхий боловсролын 73 дугаар сургуульд 20 IPAD хүлээлгэн өглөө
 
Ц.Түмэнбаяр: Баянгол дүүрэгт стандартын шаардлага хангахгүй 2000 зуух шахсан “Экоресурс“ ХХК-ийн эсрэг гомдол гаргана
Ц.Түмэнбаяр: Баянгол дүүрэгт стандартын шаардлага хангахгүй 2000 зуух шахсан “Экоресурс“ ХХК-ийн эсрэг гомдол гаргана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.