Дроны дэлхийн зах зээл 28 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа бол 2032 он гэхэд 208.38 тэрбум ам.доллар болж өсөх хандлагатай байна. Монгол Улсад дроныг иргэд олон нийтээс гадна улсын онцгой салбаруудад ашиглаж эхэлсэн бөгөөд цаашид батлан хамгаалах, хөдөө аж ахуй болон тээвэр логистикийн салбарт хэрэглээг нь нэмэгдүүлэх зорилгоор хууль, эрх зүйн орчныг нь бий болгохоор ажиллаж байна. Тухайлбал,
-Дроны анхны хуулийн төслийг боловсруулах,
-Дрон туршилтын талбайг Баянзүрх, Налайх дүүрэг, Дархан-Уул аймагт байгуулахаар болсон,
-Дроны мэргэжлийн оператор буюу жолоодогч нарыг сургах, албан ёсны мэргэжлийн гэрчилгээжүүлэх ажлыг энэ хавраас эхлүүлэхээр ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!