ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 19 секунд

Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяаг цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдүүлэг авахаар саатуулсан байдаг. Түүнтэй холбоотой эл асуудлыг ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагаас иргэн "А-нь бусдын биед хохирол учруулсан" гэх хэрэгт түүнд холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Яллагдагч А нь шалгалтын явцад оргон зайлсан тул эрэн сурвалжилж, өнөөдөр буюу 2025 оны 01 сарын 22-ны өдөр олж тогтоон мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст авчирсан. Яллагдагч А нь тогтоосон хугацаанд өөрийн өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөөр болж цагдаагийн хэлтсээс явсан" гэлээ.

Эргэн сануулахад, түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6.1 дэх хэсэгт заасан зүйл ангид холбогдуулан шалгаж буй. Түүнийг хэрэг шалгагдаж байх явцдаа оргон зугтсан хэмээн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан юм.

Сануулахад, Б.Ариунзаяа нь бусдын толгой дээр халуун кофе асгаж, танхайрсан хэрэгт холбогдож байсан билээ.

Шинэ Зуунмод хотыг “ХҮННҮ ХОТ“ болгон нэрийг нь өөрчлөх зэрэг 3 зүйлтэй эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьжээ
Шинэ Зуунмод хотыг “ХҮННҮ ХОТ“ болгон нэрийг нь өөрчлөх зэрэг 3 зүйлтэй эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьжээ
 
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!