Гаалийн татвар, НӨАТ төлүүлэхгүй гэж тохирч, хахууль авч шалгалтгүйгээр хяналтын бүсээр нэвтрүүлсэн гаалийн албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 31 секунд

Прокурорын байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 20-ноос 24-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 47995, мөрдөн байцаалтын 2350 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 224 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тухайлбал,

Гаалийн ерөнхий газрын харьяа Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь гаалийн газрын албан тушаалтан Ц.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн П.А-г гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар төлүүлэхгүй байх зорилгоор гаалийн шалгалтгүйгээр хяналтын бүсээр нэвтрүүлж, давуу байдал бий болгосон, иргэн П.А нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгөхийг завдсан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 18.3 дугаар зүйлийн 1 /татвар төлөхөөс зайлсхийх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.5 дугаар зүйлийн 1-т Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Илгээмжээр дамжуулан АНУ-аас мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Илгээмжээр дамжуулан АНУ-аас мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Хөвсгөлд цасан суусан машиныг гаргаж  25-61 насны гурван эрэгтэйг хөлдөх аюулаас аврав
Хөвсгөлд цасан суусан машиныг гаргаж 25-61 насны гурван эрэгтэйг хөлдөх аюулаас аврав
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!