Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашин хулгайлан, улсын дугаарыг нь сольж хөдөлгөөнд оролцож байхдаа баригджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

“Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр сургуулийн зогсоолоос тээврийн хэрэгсэл хулгайд алдагдлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг явуулахад, тус аймгийн харьяат 25 настай, эрэгтэй “Д” нь Toyoto Verossa маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан байна.

Сэжигтэй этгээд “Д” нь өмнө нь өөрийн унаж байсан Toyota Verossa маркийн тээврийн хэрэгслийн дугаарыг хулгайлсан автомашиндаа зүүн Баяндэлгэр суманд замын хөдөлгөөнд оролцож байсныг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллгагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ зогсоолд байршуулахдаа хяналтын камертай болон харуул хамгаалалттай газар байрлуулах, асаалттай орхихгүй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

Эмч нар Монголд хүртээмж багатай эмчилгээг нэвтрүүлэхэд Женевийн Их сургуулийн эмнэлгээс туршлага судалж байна
Эмч нар Монголд хүртээмж багатай эмчилгээг нэвтрүүлэхэд Женевийн Их сургуулийн эмнэлгээс туршлага судалж байна
 
Н.Учрал: Үндэстэн дамнасан луйврын схемтэй тэмцэхэд дэмжин оролцохыг хүсье
Н.Учрал: Үндэстэн дамнасан луйврын схемтэй тэмцэхэд дэмжин оролцохыг хүсье
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.