П.Очирбат агсныг сүүлчийн замд нь үдэх өдөр улс орон даяар дуут дохиолол өгч, төрийн албан хаагчид нэг минут зогсож хүндэтгэл үзүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 22-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Орон даяар гашуудал зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарлаа. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбатыг сүүлчийн замд нь үдэх өдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 25-ны 00.00 цаг хүртэлх хугацаанд соёл урлаг, биеийн тамир, спортын тоглолт зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо. Энэ өдрийн 12.00 цагт улс орон даяар автомашин, галт тэрэг, цахилгаан станцын дуут дохиолол өгч, төрийн албан хаагчид нэг минут зогсож хүндэтгэл үзүүлнэ.

Х.Нямбаатар: Шинэ барилгуудад дахиж 1 м.кв ч дулаан өгөх нөөц байхгүй
Х.Нямбаатар: Шинэ барилгуудад дахиж 1 м.кв ч дулаан өгөх нөөц байхгүй
 
НҮҮРС БОРЛУУЛАГЧ: Шахмал түлш хэрэглээд УТАА БУУРСАН
НҮҮРС БОРЛУУЛАГЧ: Шахмал түлш хэрэглээд УТАА БУУРСАН
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!