Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Энхбаяр: Махны экспортын хэмжээг 6-р сарын нэгэн хүртэл хязгаарлаж, дотоодын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийг буулгана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Засгийн газраас ХХААХҮ-ийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа.

Тодруулбал, тэрбээр "Сар шинэ болж байгаатай холбоотойгоор махны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна. Тухайлбал, хонины мах 19 хувь, үхрий ястай мах 15 хувь, үхрийн цул мах 17 хувь, ямааны мах 18 хувь өссөн байна. Иймд үнийг буулгаж тогтвортой барих зорилгоор экспортод гарч байгаа махны хэмжээг тодорхой хэмжээнд хязгаарлах шийдвэрийг зургаадугаар сарын нэгэн хүртэл гаргалаа. Ингэснээр дотоодын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх юм. Өнгөрсөн онд 300 орчим сая тонн мах экспортолсон байна. Дотоодын махны нийлүүлэлтийг хоёрдугаар сарын 06-наас эхлэн нийслэлийн цэгүүдээр хийж эхэлнэ." гэв.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Л.Халтар Хархорум хотын захирагч боллоо
Л.Халтар Хархорум хотын захирагч боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.