Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Кровн” унаж явсан 20-21 насны залуус гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж машиныхаа эд ангид хавчуулагдан гэмтжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд Суудлын автомашин авто замын хажуугийн гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж хоёр хүн автомашины бүхээгт хавчуулагдсан тухай дуудлага нэгдүгээр сарын 28-ны 01:13 цагт иржээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/, Э /20 настай эрэгтэй/ нар “Кровн” загварын автомашинаар зорчиж явахдаа гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж автомашиныхаа эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг 45 минут ажиллаж эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн байна.

CNN дэд сайд асан Б.Болор-Эрдэнийг ОНЦОЛЖЭЭ
CNN дэд сайд асан Б.Болор-Эрдэнийг ОНЦОЛЖЭЭ
 
Н.Учрал: “Смарт Сэлбэ сити” төслийн Мкв-ийн үнийг бууруул. 5 сая төгрөгөөр зорилтот бүлэгт хүрэхгүй учраас нийслэл үнэ бууруулах шийдлээ лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуул