Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Автобусны жолооч огцом тоормос гишгэж, зорчигчоо унагасан“ гэх гомдол нь ХУДАЛ ГОМДОЛ байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Нийтийн тээврийн бодлогын газрын 7004-4040 дугаарын утсанд иргэдийн санал, хүсэлт, гомдлыг 24 цагаар авч байгаа аж. Сүүлийн хоёр өдөр тус газарт ирсэн зарим гомдол, мэдээллээс онцолбол,

-Баянгол дүүргийн 32 дугаар хорооны иргэн Ө “Зорчигч тээвэр-1” ОНӨААТҮГ-ын 1-007 гараашийн дугаартай автобусны жолооч Ч:2 “Шархад-3,4 дүгээр хороолол” чиглэлд ажиллахдаа Цэргийн чуулгаас 3, 4-р хорооллын эцэс хүртэл тасралтгүй утсаар ярьж замын хөдөлгөөнд оролцохдоо огцом тоормос гишгэн, зорчигчоо зааланд унагасан. Шаардлага тавьсан чинь "Бариулаас барьж явахад яадаг юм" гэж загнасан гэх гомдол гаргажээ.

Улмаар НТБГ-аас тус жолоочийг дуудаж шалгахад, чихэвчээр ярьсан бөгөөд тоормос гишгэхэд хүн унаагүй нь тогтоогдсон тул цаашид дүрмийн дагуу анхаарал болгоомжтой ажиллахыг сануулсан байна.

Гурван өөр ертөнц “ПАРАДОКС“-т зочлоорой
Гурван өөр ертөнц “ПАРАДОКС“-т зочлоорой
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан. Бороо орохгүй
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан. Бороо орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.