Н.Учрал: Францын компанид 2015 онд хэн санхүүжилт авах замаар Ураны лиценз олгосон нь тодорхой. Авлига өгсөн компанийг Францын шүүх оны өмнө 4.8 сая еврогоор торгож, хэргийг нь хаасан шүү дээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар /АМХЭГ/-ын дарга асан Д.Үүрийнтуяа, Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган нарыг Франц Улсын “Арева” компаниас авлига авах замаар ураны тусгай зөвшөөрлийг олгосон гэх мэдээлэл гарсан даруйд Д.Үүрийнтуяа өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Ингэхдээ тэрбээр хууль бус аргаар лиценз олгоогүй хэмээн мэдэгдэж, эл асуудлыг ярьсан ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг хуулийн байгууллагад өгөхөө мэдэгдээд буй.

Үүнтэй холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас тодруулахад "Францын "Арева" компани 2015 онд "Евро трейд" гэх компаниар дамжуулж лиценз авах зорилгоор Монголын гурван өндөр албан тушаалтанд авлига өгсөн байж болзошгүй асуудлаар тухайн үед Францын прокурорын байгууллага Монгол Улсын АТГ-тай харилцан туслалцаа үзүүлэх замаар хамтарч шалгах санал тавьсан байдаг. Ингээд хуулийнхан авлига авсан байж болзошгүй гурван хүнийг шалгаж байгаа юм билээ. Харин Францын шүүхээс оны өмнө "Евро трейд" компанийн хэргийг хаахдаа 4.8 сая еврогоор торгосон. Тухайн үед лицензийг хэн олгосон нь тодорхой шүү дээ.Түүнийг нь мэдээгүй сууж байдаг тухайн үеийн Ерөнхий сайд ч гэж юу байх вэ" гэв.

Эрчим хүчний салбарт “ENVISION” компанитай хамтран ажиллах санамж бичигт байгуулав
Эрчим хүчний салбарт “ENVISION” компанитай хамтран ажиллах санамж бичигт байгуулав
 
Өнөөдөр улсын дугаар нь ТЭГШ тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр улсын дугаар нь ТЭГШ тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!