Засгийн газрын хуралдаанаар гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эсэхийг тухайн аймаг, орон нутгийн удирдлагууд шийдэх эрхийг нь өгөх шийдвэр гаргасан.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Өнөөдөр Засгийн газрын гаргасан шийдвэр Монгол Улсад хууль дээдлэх ёс байна уу, үгүй юу гэдгийг харуулж байна. Хуулийг биелүүлэхгүй гэдгээ Засгийн газар зарлалаа. Засгийн газрын шийдвэрээр хаврын уралдаан болохоор боллоо гэж уяачид бодож байж магадгүй. Би та бүхэнд хариуцлагатайгаар хэлье. Энэ асуудал дахиад шүүхийн өмнө очно. Засгийн газар Үндсэн хуулийн Цэцийн өмнө очих ёстой. Үндсэн хууль зөрчсөн шалтгаанаа тайлбарлах учиртай.
Орон нутгийн удирдлагуудад морин уралдаан зохион байгуулах эрхийг шилжүүлж байгаа нь туйлын харамсалтай бөгөөд зальжин шийдвэр боллоо.
Бүх хуульд, олон улсын гэрээгээр хүүхдийн эрхийг Засгийн газар хариуцна гэсэн байдаг. Ямар ч хуульд орон нутгийн удирдлага хүүхэд хамгаалах үүрэггүй. Засгийн газар өөрийнхөө үүргийг шилжүүлж болохгүй.Тэгвэл яагаад төсвийг нь шилжүүлэхгүй байгаа юм. ЗГ өөрсдөөсөө зайлуулахын тулд энэ асуудлыг орон нутгийн удирдлагууд руу шидэж байгаа нь өөрөө маш буруу жишгийг тогтоож байна.
Орон нутагт хүүхэд хамгааллын тогтолцоо үндсэндээ ажилладаггүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх цаг нь болсон. ХЭҮК 2020,2021 оны судалгаагаар нотлогдсон. Хүүхэд хамгаалал хэрэгжихгүй байгаа газар яагаад энэ шийдвэрийг даалгах болов. Үүнд ЗГ тайлбар хийх ёстой.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!