ШИЛЭН ДАНС: Сайд С.Бямбацогтын АВААГҮЙ гэх мөнгөн аяганы 7 сая төгрөгийн гүйлгээ 1-р сарын 6-ны өдөр хийгджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 44 секунд

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт тэргүүтэй тус яамны таван албан хаагч 50 нас хүрсэнтэй холбогдуулан 7 сая төгрөгөөр мөнгөн аяга авч хүндэтгэл үзүүлсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан нь олны эгдүүцлийг хүргээд байгаа. Тодруулбал нэг ширхэг нь 1.4 сая төгрөгийн үнэтэй таван ширхэг мөнгөн аяга худалдан авсан аж.

Харин сайд С.Бямбацогт "Аваагүй аяга, тэмдэглээгүй 50 нас хүний мууд ямар их дуртай улс вэ. Надад болон нэр бүхий хүмүүст мөнгөн аяга гардуулах тушаал гаргасан нөхдийн өмнөөс хүлцэл өчье. Үнэнийг хэлэхэд би тэр аягыг нь огт аваагүй болно.

Ийм ёс зүйгүй тушаал шийдвэр яагаад гаргав гээд асуухаар хуучин тогтсон уламжлал, бүх яамдад угаасаа байдаг л зүйл гэсэн молхи тайлбар хийснийг хувь хүнийхээ хувьд дургүйцэж хүлээж авсан.

Би сайдаар байгаа цагтаа Батлан хамгаалах яам, ЗХЖШ-д дахиж ийм зохисгүй үйлдэл гаргуулахгүй. Дахин хэлэхэд миний бие мөнгөн аяга байтугай шаазан аяга ч аваагүй болохоо, мөн хэзээ ч тийм зүйл авахгүй гэдгээ холбогдох хүмүүст хатуу сануулсан болно" гэж мэдэгдсэн.

Тэгвэл Батлан хамгаалах яамны ШИЛЭН ДАНСНЫ мэдээллээс харахад дээрх 7 сая төгрөгийн гүйлгээ 2025 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр хийгдсэн нь ил болсон байна.

Дрон туршилтын талбайг Баянзүрх, Налайх дүүрэг, Дархан-Уул аймагт байгуулна
Дрон туршилтын талбайг Баянзүрх, Налайх дүүрэг, Дархан-Уул аймагт байгуулна
 
НҮБ-ын суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан: Архангай аймаг хаврын морин уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасанд талархлаа
НҮБ-ын суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан: Архангай аймаг хаврын морин уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасанд талархлаа
Сэтгэгдэл (41)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!