Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурван өөр ертөнц “ПАРАДОКС“-т зочлоорой

Огноо
Унших
1 минут 38 секунд

Дүрслэх урлагийн орчин үеийн чиг хандлагыг үзэгчдэд мэдрүүлэх Б контемпорари арт галерейд нүд баясгаж сэтгэл хөдөлгөсөн, хүнийг гайхшруулсан орчин үеийн шинэлэг үзэсгэлэнг дэлгэжээ.

Энэ сарын 17-оос үзэгчдэд толилуулж буй “ПАРАДОКС” нэртэй энэхүү үзэсгэлэнд гурван уран бүтээлчийн гурван ертөнц, гурван өөр харах өнцөг, өнөөдрийн нийгмийн хурдацтай өөрчлөлтийг тэдний өнцгөөр харах боломжтой. Уран бүтээлч О.Алтанхуяг, Н.Насанбат, Ж.Шижирбаатар нарын хамтарсан үзэсгэлэн энэ сарын 31 хүртэл үргэлжилнэ.

Өнөөдөр метрополис хотын иргэн бүрийн үйлдлээс хамааран амьдралын хэв маягт нөлөөлж буй өөрчлөлтүүдээс хувь хүний ухамсарт хэрхэн нөлөөлдөг, бид ямар хандлагаар хүлээж авдаг, энэ нийгэмд ямар мэдрэмж тээж явдаг тухай сюрреалист, гипперреалист, холимог техникээр зурсан бүтээлээс харж болно.

Дашрамд дурдахад, "ПАРАДОКС" нь оны анхны үзэсгэлэн болж байгаагаар онцлог бөгөөд тооны билэгшээлтэй. Учир нь 2025 он буюу 9 нь тоон билэгдлээр үржвэр ба монголчууд 3 тоог дээдэлж ирсэн уламжлалтай.

Уг үзэсгэлэн нь хувь хүний ухамсарт бүтээлээрээ үгээ хэлж, урлагийг таниулан сурталчлах, мэдрүүлэх, өв соёлоо хамгаалахад хувь нэмрээ оруулж байгаагаараа онцлог.

Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээс Соёл урлагийн газар дээжлэн нийтэлснийг сонирхуулъя.

VISUAL TOIM: Л.Оюун-Эрдэнийн дөрвөн жилд юу өөрчлөгдөв
VISUAL TOIM: Л.Оюун-Эрдэнийн дөрвөн жилд юу өөрчлөгдөв
 
Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.