Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Шимизү Такэноригийн санаачилгаар Японы Чибагийн технологийн их сургуулиас Улаанбаатар хотын арван сургууль болон Архангай аймгийн алслагдсан зургаан сумын сургуулиудад 550 iPad хандивласан билээ. Энэ хүрээнд хандивын төхөөрөмжүүдээс нийслэлийн ерөнхий боловсролын 4,10, 41, 73, 76 зэрэг арван сургуульд Нийслэлийн боловсролын газраас 200 iPad-ийг хүлээлгэн өгсөн юм.
Нийслэлийн ерөнхий боловсролын 73 дугаар сургууль энэ хичээлийн жилд 67 бүлгийн 2333 сурагчтай хичээллэж байна. Төмөр замын чиглүүлэгтэй математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай учраас iPad төхөөрөмжийг цахим танхимд “Pearson” англи хэлний цогц хөтөлбөрт хамрагдаж буй сурагчдын сургалтын үйл ажиллагаанд хэрэглүүлнэ хэмээн тус сургуулийн захирал Ш.Арслан хэллээ.
Сүүлийн үеийн энэхүү төхөөрөмж нь хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг тэгш хүргэх, цахим сургалт, хөтөлбөрүүдэд хамруулахад чухал хувь нэмэртэй болохыг төхөөрөмжийг сургууль дээр нь хүлээлгэн өгөх үеэрээ Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Г.Цогзолмаа онцлов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!